Metaverse чиг хандлага харьцангуй шинэ учраас хөгжлийн янз бүрийн үе шатанд олон төрлийн төсөл хөтөлбөрийг хөгжүүлж байна. Үүнийг дагаж олон талт чанартай арилжааны цахим мөнгө гүйлгээнд гарч ирсээр байна. Төсөл бүрт хамаатай хэрэгцээт зоосыг болж өгвөл эрт цуглуулах нь хожим өсөх үнийн асар их өгөөжийг хүртэх боломжтой. #Star Atlas (ATLAS) Энэхүү тоглоом нь одод хоорондын дунд байлдах стратегийн тоглоом юм. Тоглогчдод өөрсдийн дүрийг бүтээж, дуртай онгоцоо жолоодож, оддын дундуур аялах боломжийг олгосон #футурист ангилалын #метаверс тоглоомд хамаарна. Харин зах зээлийн үнэлгээ нь 341 сая долларын үнэлгээтэй бөгөөд бүтээгдэхүүний зарим онцлог шинж чанар нь хүмүүсийн сонирхолыг ихэд татаж байна. The Sandbox #Sandbox нь Metaverse талбарт тоглогчдод газар худалдан авч, хүссэнээрээ ахуйн орчинг бүрдүүлэх боломжийг олгодог. Тоглогч бүр газар нутгаа өргөтгөж, дэлгүүр, цэнгээний газар ажиллуулах боломжтой. Энэхүү төсөөллийн хиймэл орчинг бодит мэт болгохын тулд тус төсөлд гүйцэт...